
Манай анги байгуулагдсаныхаа 50 жилийн ойг тэмдэглэхээр бөхийн барилдааны урилга тарааж явахад минь тэр нэг өөдгүй санаатай хүүхэн тааралдаж хэрэгт ороогуйсэн бол би энд ингэж суухгуй байсан юм даа. Чамдаа л зориулсан юм гээд түүний өгсөн архийг уучихаад насаараа гэмших 8 жилийн ял авна гэж даанч санаагуй дээ.
1986 оны долдугаар сарын 23-ны өдөр шүү дээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг ёстой худлаа юм байна. Би уйлах уйлахдаа бур зурх сэтгэлээрээ уйлсан юм. Тэр нэг өдөр бузартай архи уусан. Тэгээд ч БНМАУ-ынхаа аварга боллоо гэж хөөрөөд хот, хөдөөгүй 13 хоног архи ууж согтуурч хөөрч явлаа. Энэ нь нэг угээр хэлбэл хөөрөөд буух газраа ололгуй засан хумуужуулэх газрын 0415 дугаар ангийн хашаанд буусан хэрэг. Буух буухдаа чанга дэглэмтэй колонид 8 жилийн ял авчихаад хэдхэн хоногийн өмнө ард тумнийхээ өгсөн БНМАУ-ын аварга гэсэн хундтэй цолоо ялтан хэмээх нэрээр сольчихоод сууж байгаагаа бодохоор амиа хорломоор, үхмээр санагдаж байлаа. Гэвч төрүүлсэн эжий, энэ сайхан нийгмээ бодохлоор яаж ч бололгуй өдий хүртэл хий гэснийг нь үнэн сэтгэлээсээ хийж өөрийн нүглээ наманчилж ирлээ. Тэгээд ч энд байх хугацаандаа өөрийнхөө өнгөрсөн амьдралыг эргэцүүлэн бодсоор өдий хүрлээ. Өөрийн бодож, ухаарч буй зүйлээ илэн далангуй, эрээ цээргуй бичиж сууна. Хэрэв би хүн шиг амьдраад явсансан бол энд суухгуй байж. Гэтэл яасан гэж бодно оо!
Урд өмнө шоронд ороход хөөрхий залуу юм, хүүхэд юм гэж хайрлаж өрөвдөөд шоронгоос гаргачихаар нь өөрөө өөртөө дүгнэлт хийж ухаарах юмгүй, биеэ тоож архи уух болсон. Үүн дээр миний найз нөхөд гэж хэн бэ гэдгийг...! Тэд маань архи уухаараа л найзууд! Ер нь үүрдийн найз нөхөд шиг л бодож тэднийхээ хэлсэн магтсанд нь урамшин танхайрч явсан байх юм.
Би анх 1972 онд Ардын дуу бужгийн чуулгын хөгжимчин нэг охинтой танилцаж улмаар хайр сэтгэлтэй болж, үр хүүхэд төрүүллээ. Хадбаатарынх гэдэг айл гэр бий болоод би өөрөө улсын начин цол хуртэж бөх гэгдэх болсон юм. Тэгэхэд миний найз нөхөд юу хэлсэн гэж бодно.
-Халхад хүүхэн мундсан биш очиж очиж Увсаас хүүхэн авахдаа яадаг юм бэ? гэхээр нь би гэж нэг мал нээрээ л тийм юм шиг бодож гэр орон, үр хүүхдээсээ зугатаж архины мөр хөөсөн. Ингээд л олон түмнийхээ дотор амьдралын ямар ч чиг зорилгогуй, армийн ногоон погон зүүчихээд архины нөгөө олон найзынхаа үнэнч цэрэг нь болж өөрөө өөрийгөө хуураад явж байсан байх юм. Энэ үед анхны хүү Ууганбаяраа өнчрүүлж, дараа нь Мямжав, Даваажав, охиноо нийт таван хуухдээ өнчрүүлж хаясан хүн яаж ч өөдтэй явахав дээ!!! Энэ бүхнийг эргэцүүлэн бодохоор буруутай нь хэн бэ? Архи уу? Аль эсвэл архины найзууд уу! үгүй ээ, хамаг буруу нь надад байсан байгаа юм. Би л буруутай. . . !!!??? Намайг өөдтөй өнгөтэй бөх явбал алс хэт нь хэнд ч дийлдэхгуй хучтэй бөх болох хөн гэдгийг мэдээд зарим нэг хүнээр архи өгүүлээд -Ээ дээ, цаадхаа өнөөдөр битгий барилдуул, энэ архийг аваачаад өгчих гээд над руу нэг эм сүвтэй юм явуулчихдаг, тэрэнд нь би бал узсэн баавгай шиг хандаж байснаа бодохоор ёстой гол харлаж байна!!! өөрт заяасан энэ сайхан бяр хүчээ зөв зарцуулан бэлтгэл сургуулиа хийгээд явж байсан бол өдийд дархан аварга цол авчихсан, тив, дэлхийн аварга болчихсон байх байснаа алдсан юм аа!!!
Өнөөдрийн байдлаар би шоронд 3 жил гаруй болж байна. Энэ хугацаанд архи огт амсахгуй өдий хүрлээ. Болдог л юм байна. Намайг үргэлж хүн дагаад байх биш дээ. Таньдаг, таньдаггүй хүнтэй гадуур зөндөө л тааралдах юм, уулзах юм. Гэвч тэр архи гэдэг идээ чинь зөндөө л тааралдах. Тэр битгий хэл зоон дотор хуртэл май уучих гээд өгөхөд нь би уудаггуй билээ. Энэ маань зөвхөн тур зуурынх уу, аль зсвэл архинаас бур гарчихаад байгаа хэрэг уу? Би уухгуй гарсан шуу, гарсан. Намайг эндээс суллагдаад очиход нөгөө хуучин найзууд маань архи бариад угтана. Тэр үед нь уухгүй хэмээн яваад өгөхөд ёстой гайхна буй за! Энэ бол мөрөөдөл биш, би яг ингэж чадна. Би уухгүй, уух нь битгий хэл амсах ч үгүй!. . .
...Алдсан алдаагаа бодохгуй байя гэхээр болдоггүй юм байна. Бодоод байхад эруул саруул ухаантай, архи дарстай нөхөрлөж өөрийгөө хордуулаагуй явахдаа зорилготой байдаг. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ийм юм, тийм юм хийнэ гэсэн өөрийн төлөвлөсөн юмтай байдаг билээ. Гэтэл архи уухлаараа ухаан мэдрэлээ алдталаа согтох, маргааш нь яаж ч хамаагуй худлаа хэлэх, авсан бай шагнал, өмсөж эдэлж явсан цаг зэрэг юмсаа зарах гээд ёстой бузартай юм л гэвэл тэр байж дээ. Харин би азаар хулгай хийж сурсангүй ээ. Хэрэв заяа дахиад архи ууж хогийн замд орох юм бол хулгай битгий хэл, хун алахаас буцахгуй, чононы амьдралаас ч долоон дор зам руу явж байсан байж мэдэх юм. Үүнийгээ өнөөдөр ойлгож мэдсэндээ л би маш их баярлаж байна. Шоронгийн хашаан дотроос хүн чанар, ухаарал, амьдралын утга учрыг ойлгож олж мэдсэндээ л баярлаж сууна. Арай эрт ухаарсансан бол мөн ч их зүйл бутээх байсан юм даа, хөөрхий! Энэ бичиж буй зүйлээ өөрийнхөө амьдрал дээр нотлож өгөх нь миний гол зорилт, үүрэг юм даа!
1989 оны гуравдугаар сар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ