
Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд өглөө 11.00 цагаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэсэн хэрэгт буруутгагдаад буй Б.Одбаяр, Э.Золбоо, О.Мөнхбат нарыг шүүх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Учир нь уг хэргийн гэрч шүүх хуралд ирээгүй байна. Шүүгдэгчид Азийн орнуудыг холбосон “Алтан гурвалжин” хэмээх хар тамхины бүлэгт элсэн хоёр жилийн турш Монголоор дамжуулан бусад улс оронд мансууруулах бодис тээвэрлэдэг байсан нь гэдэг.
Тэднийг Эрүүгийн хуулийн 192.3.4-д зааснаар давтан, 192.3.5-д зааснаар урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн хэмээн буруутгаж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь нотлогдвол 10-15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ