Самбо бөхийн тамирчин Ц.Хулан алтан медаль хүртлээ
“Азийн хүүхдүүд” спортын 5-р их наадмын мэдээ:"Тэмүүжин" спорт сургалтын төвийн тамирчин Ц.Хулан эмэгтэйчүүдийн 56 кг-ийн жинд аваргын төлөө эзэн орны бөхтэй барилдсан.
Ингээд манай улсын бөх өрсөлдөгчөө 5-1 онооны харьцаагаар ялж алтан медаль хүртлээ. Ингэснээр тэрээр Монголын баг тамирчдаас энэ удаагийн наадамд анхны алтан медаль хүртэж биднийг баярлуулаад байна. Ц.Хулангийн тухайд тэрээр баруун талын мөрөндөө бэртэлтэй байсан хэдий ч бүх хүчээ дайчлан барилдаж эзэн орны тамирчныг яллаа.
Ингэснээр Монголын тамирчид самбо бөхийн төрөлд нэг алт, нэг мөнгө, 4 хүрэл медаль зүүлээ. Медаль гардуулах ажиллагаа Якутск хотын цагаар 19 цагт болно. Азийн хүүхдийн спортын их наадмын самбо бөхийн тэмцээн хоёр өдөр үргэлжлэн дүнгээ гаргаж байна. Ивээн тэтгэгчээр компьютерийн Онлайн төв хамтран ажиллаж байна.




Алтай
СЭТГЭГДЭЛ БИЧИХ