Өнөөдөр “Бэсрэг киноны үдэш” болно

img

 “Глоб интернэшнл” төрийн бус байгууллага, “Black box” театр хамтран өнөөдөр 18.00 цагт “Бэсрэг киноны үдэш” арга хэмжээ зохион байгуулна. Энэ үеэр Монголын болон олон улсын шилдэг богино хэмжээний киног үзэгчдэд толилуулахаас гадна кино урлагийн ур чадвартай, авьяаслаг уран бүтээлчдэд санаа бодлоо хуваалцаж, туршлага солилцох юм. Монголд богино хэмжээний киног хөгжүүлэх, залуу уран бүтээлчдийг энэ төрөлд татан оруулах, тэдний уран бүтээлийг үзэгчдэд хүргэж, урам зориг өгөх, мэдээлэл солилцох зорилготой уг арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа гэнэ. Э.Сувд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ