Дипломат байгууллагуудын гар бөмбөгийн тэмцээн болов
Бүгд найрамдах Чех улсын ЭСЯ Голомт банктай хамтран Улаанбаатар дахь дипломат байгууллагуудын гар бөмбөгийн шилжин явах цомын тэмцээнийг зохион байгуулав. Энэхүү нөхөрсөг тэмцээнд БНЧУ, Япон, БНХАУ, Казахстан, ОХУ, Их Британи, АНУ-ын ЭСЯ болон Голомт банк, Монгол Улсын ГХЯ-ны багууд оролцлоо. 2009 онд болсон анхны тэмцээнд Казахстаны ЭСЯ-ны бага түрүүлж байсан. БНЧУ-ын ЭСЯ-ны тэргүүн, бүрэн эрхт элчин сайд Вацлав Йилек, Япон, Казахстаны бүрэн эрхт элчин сайд Кидоро Такүо, Орман Нурбаев нар багийнхаа гишүүн болж тэмцээнд оролцжээ. Тэмцээний үеэр чех үндэсний хоол, шар айргаар тамирчид, хөгжөөн дэмжигчдийг дайлсан юм. Энэ жилийн тэмцээнд БНЧУ-ын ЭСЯ-ны баг тэргүүн байр эзэлж шилжих цомийн эзэнээр тодорлоо.
Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ