-Хамгийн сүүлд аль оронд аялсан бэ? Явсан газрын сонин сайхан гэвэл?
-Хамгийн сүүлд Өмнөд Солонгост очоод ирлээ. 14 хоногийн өмнө. Тэнд "Формула-1"-ийн зургийг аваад Ёсо аралд очоод ирсэн. Тэнд маш сонирхолтой зүйлтэй тааралдсан. Тэр арал нь уяман өвчтэй хүмүүсийн тосгон байдаг арал юм.
Тосгоны бүх оршин суугчид нь уяман өвчтэй учраас зураг авах боломж байгаагүй. Эрэмдэг зэрэмдэг ч гэсэн оюун санаа нь эрүүл байдаг. Эмчлүүлэх үүднээс нэг дор нь нийгмээс бодлогоор тусгаарладаг юм байна л даа.
Мөн Өмнөд Солонгосын Одон орон судлалын төвд нь очсон.
Тэнд 10 гаруй хүн л ажилладаг юм байна лээ. 50 гаруй сая ам.долларын өртгөөр бүтсэн. 35 сая хүнтэй Өмнөд Солонгос улс агаарын урсгал ихтэй орон мөртлөө цөөхөн онгоц буудаг юм байна лээ.
Учир нь ирээдүйд тэр газарт их олон арга хэмжээ зохион байгуулах болохоор урьдчилаад буудлаа барьсан байсан.
-Танд фэйсбүүк хуудас байдаг уу?
-Байгаа . Гэхдээ, фэйсбүүкийг тоолгүй олон жил явсан. Анх Hi5 шиг хүүхдүүдийн, цагаа үрсэн зүйл гэж боддог байлаа.
Сүүлийн хоёр жилд яах аргагүй ашиглах болсон. Гэхдээ миний фэйсбүүк их “хөлдүү”, идэвхгүй л дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ