-Дахиж энэ улсад ирэх юм биш гэтэл чинь хашраасан улс байна уу, мөн эсрэгээрээ дахин дахин очмоор санагдсан орныг нэрлээч гэвэл?
-Аялагч хүн ерөөсөө тэгж боддоггүй.
Аялагч хүн халшрах ёсгүй. Аливаа зүйлийг нэг талаас нь хараад дүгнэх хэрэггүй л дээ.
Аялагч хүн нэг шинэ санаа орж ирвэл тийшээ явна уу гэхээс биш уул усны сайханд ч юмуу татагдаад дахин дахин очмоор санагдана гэж байхгүй л дээ.
-Олон улсаар явж байсан хүний хувьд, аль орны бүсгүйчүүд хамгийн хөөрхөн, сайхан бэ?
-Хүүхэн харж явдаггүй ш дээ. Гэхдээ аялал жуулчлалд аялалд хүүхний тухай яриа байлгүй л яах вэ.
Тэр яриагаар бол Голланд улсын хүүхнүүдийг дэлхийн хамгийн сайхан хүүхэнтэй гэлцдэг.
Харин хүүхэн, эрчүүд нь аль аль нь сайхан, тэнцвэртэй гэвэл Италийг гэж ярьдаг юм билээ.
Скандинавын хойгийг шар үстнүүдийн ертөнц гэдэг. Гэтэл сүүлийн үед шар үстнүүд ховордлоо хэмээн асуудал дэвшүүлсэн нийтлэлүүд бичиж байна. Монгол хүн ховордож байна гэдэг шиг.
-Харь газарт аялж явахдаа бүсгүйчүүдэд сэтгэлийн жолоо алдарч байв уу?
-Тийм юм байхгүй ээ. /инээв/ Залуу насанд л сэтгэлийн жолоо алддаг байх. Бид нар шиг доль цохисон хүмүүст энэ хамаагүй байх аа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ