-Монголд аялаж олон сайхан нэвтрүүлэг бэлтгэж ард түмэндээ хүргэж байсан хүн бол та?
-Бахархах сэтгэл төрж байсан учраас энэ ажлаа хийж байна. Монголчууд их баялаг түүх, байгалын сайхан зүйлүүд олон байдаг.
-Японы зутан шөл нусны амттай гэж алдартай үг хэлсэн байдаг, яагаад ингэж хэлэх болсон юм бэ?
-Цагаан будааны зутан шөл гэж байдаг. Энэ надад төрсөн амт шүү дээ. Энэ зутанг уухад өмхий үнэртдэг. Миний бага тархи тэр үед ажиллаагүй байсан бололтой.
Тэр шөлний амтыг мэдэрч чадаагүй байх л даа. Хүмүүс гэхдээ шүүмжилдэг л дээ.
Гэхдээ л ханиадаар өвчилдөггүй хүн байдаггүй биз дээ.
-
Аялахаас гадна ямар зүйл сонирхдог вэ?
-Аялал бол миний ажил. Судалгааны ажил хийх дуртай. Ном унших дуртай.
-Гэрээсээ хол хугацаагаар явахаар гэрээ санадаг уу?
-Ажил болохоор амьдралаа орхигдуулах явдал гарч байсангүй. Ажлаасаа сайхан зүйлийг мэдэрч чаддаг.
-Шотландад Эдинбургийн цайзын мухарт хоног төрүүлж байсан гэдэг. Тэр үед ямар зүйл бодогдож байсан бэ. Ингэж гадуур хонох тохиолдол цөөнгүй байсан байх?
-Зөндөө зөндөө. Сандал дээр хонож байсан. Цагдаа ирээд бүртгэл авах тохиолдол ч зөндөө.
Автобусны буудал дээр хонох ч тохиолдол цөөнгүй гарч байсан. Энэ тохиолдолд айж эмээх ч гэх юмуу ийм зүйл байгаагүй. Би их зоригтой шүү дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ