Г.Бадамсамбуу: Туркт цэргүүдэд бүслэгдэж байсан

img

-Аяллаар явж байхдаа харь нутагт сэтгэл хөдлөөд бичсэн ямар мөртүүд байна вэ, сонирхуулаач -Тэр хэцүү. Би бичсэн зүйлээ цээжилдэггүй муу зантай. Гималайг хараад ч юм уу шүлэг бичиж л байлаа. Гэхдээ миний шүлгүүд их ойлгоход хэцүү шүү дээ, гүн ухааны аястай ч гэх юм уу. -Аялалд явж байхдаа чухал зүйлээ хаяж байсан уу. Паспортоо ч юм уу? -2000 онд Ханновер хотод жуулчдад үйлчилж байсан автобуснаас буухдаа камераа мартаад буусан. Гэтэл жуулчны бааз нь санаа зоволтгүй олдоно гэсэн. Гэтэл олдоогүй. Жолоочийг шүүхэд өгсөн. Элчингийнхэн очсон. Барууныхныг төгс гэж бодсон бид нарын бодол ид байсан үе юмуу даа. -Зарим оронд гэрэл зураг авах, бичлэг хийхийг хориглосон газрууд байдаг. Та тийм газруудад нууцаар зураг авч байсан уу? -Байнаа байна. Израйлийн баруун эрэгт палестинчууд амьдардаг газар зураг авахыг хориглосон байдаг. Тэнд яах аргагүй гар хоосон буцах болоод, нууцаар зураг авч байсан. Жерико гэдэг хот байдаг. Тэндээс нууцаар зураг авч байсан. Дэлхийн хамгийн эртний хотуудын нэг. Туркийн хотуудад авч байсан. Гэтэл тэнд зургаа зүгээр авчихаад 10 км-ийн тэртээ яваад хясаа түүж байтал хээрийн хяналтын цэргүүдэд бүслүүлчихсэн байсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ