Г.Бадамсамбуу: Уул уурхай бол үйлдвэрлэлийн аялал жуулчлал

img

-Монголд аялал жуулчлал сууриа тавьсан уу? -Бүтээгдэхүүн нөөц, дэд бүтэц, мэдээлэл гэсэн гурван зүйл зөв тэнцвэртэй байвал хөгжилд хүрнэ. Манайх энэ талаар болоогүй. Зарчим нь Засгийн газар бодлогоо дэд бүтцээр хангадаг. Засгийн газар юм хийж чадахгүй байгаа. Энэ тохиолдолд яг юу хийх гээд байгаа нь мэдэгддэггүй. -Уул уурхай, аялал жуулчлал хоёр харш уу? -Уул уурхай чинь өөрөө үйлдвэрлэлийн аялал жуулчлал. Асар том үйлдвэрээс юу үйлдвэрлэж, дэлхий дахинд яаж үйлдвэрлэж байна вэ гэдгийг харуулдаг. Манайх уул уурхайн ухсан зүйлсийг харуулах нь харш зүйл шиг харагдаад байна. -Аялалд хэр төлөвлөж байж гардаг вэ? -Би аялалд шууд төлөвлөөгүй гараад явах нь аялагч хүнд байх ёстой чанар. Миний хувьд байнга үүнийгээ мартсан болов уу гэж хардаг зуршилтай. Нөгөө талаар хийж байгаа ажилдаа гэр бүлээ бэлдэх ёстой. Гэр бүл дотор амьдралын ойлголттой байх ёстой. Би хаашаа ч аялсан зүйлд охидууд маань дадал болчихсон. Би төлөвлөөгүй явах ёстой. Аялагч хүн сэтгэл хөдлөнгүүт л гараад явах ёстой. -Цахим чиглэл рүү аялал хэр хөгжиж байна вэ. Бүх зүйл ийшээ орж байна? -Бид сандлын аяллыг хөгжүүлэх ёстой. Энэ бол цахим ертөнцөөр аялахыг хэлж байна. Барууны оронд энэ төрөл зүйл хөгжиж байна. Тусгай сонирхолтой хүмүүс виртуаль амьдралаар аялах боломжийг бүрдүүлдэг. Бүх гоё орчин, зочид буудал бүх зүйл нь байдаг. Өөрөөр хэлбэл, донтож байгаа хүүхдүүдийг өөр газар гоё мэдрэмж мэдрүүлж байна. Ийм хүмүүст хүрсэн зохистой эмчилгээний аргыг олох хэрэгтэй. -Таны аялал хэзээ эхэлсэн, хэзээ дуусах вэ? -Төрснөөсөө л эхэлсэн байх. Төгсөхөөрөө л төгсөнө байх.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ