
Улаанбаатар хотод үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаан байна.
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн ихэнх нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр бороо, баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно.
Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ