“Монгол Улсын үндэсний өдөр”-ийн арга хэмжээ болов

img

БНСУ-ын Ёсү хотноо өнгөрсөн тавдугаар сард  “ЭКСПО 2012 Ёсү” дэлхийн үзэсгэлэн нээлтээ хийсэн. Энэхүү үзэсгэлэнд дэлхийн 105 улс албан ёсоор оролцож байгаа ба “Далайн болон далайн эргийн амьдрал” ерөнхий сэдвийн дор зохиогдож байна. “ЭКСПО 2012 Ёсү” үзэсгэлэнд оролцогч улс орон тус бүр өөрсдийн үндэсний өдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Монгол Улсын үндэсний өдрийн арга хэмжээ энэ сарын 3-нд тохиосон юм. Арга хэмжээнд оролцохоор Монгол Улсын төлөөлж  ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг тэргүүтэй албаны хүмүүс болон урлагийнхан Ёсүг зорин очжээ. Монгол Улс төрийн далбаагаа мандуулж, төрийнхөө дууллыг БНСУ-ын тэнгэрт эгшиглүүлсэний дараа арга хэмжээ хүндэтгэлийн концертоор үргэлжилсэн байна. Тоглолтод “Хөсөгтөн” хамтлаг, “Үндэсний дуу бүжгийн чуулга”-ын бүжигчид,  МУГЖ С.Эрдэнэцэцэг болон уран нугаралтын үзүүлбэрүүд багтжээ. Экспог зохион байгуулагч Солонгосын Засгийн газар өөрийн хөрөнгөөр манай улсын павильоныг засч тохижуулсан аж.Үзмэрийн талбайд Монголын Байгалийн түүхийн музей, Үндэсний музей, Үндэсний орчин үеийн уран зургийн галлерей зэрэг байгууллагаас түүх, соёл болон гол, мөрөн, усны холбогдолтой үзмэрийг дэлгэн үзүүлж байаа аж. “Экспо 2012 Ёсү” дэлхийн үзэсгэлэн 93 өдрийн турш үргэлжлэх бөгөөд “Далай, далайн эргийн тогтвортой хөгжил ба хамгаалалт”, “Далайн үйлдвэрлэл ба технологи”, “Хүн төрөлхтөний далайг эзэмших бүтээлч хамтын ажиллагаа” гэсэн дэд сэдвүүдийг хамарч байгаа аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ