Ливийн ард түмний түүхэн чөлөөт сонгууль

img

Удирдагч асан Муаммар Каддафи НАТО-гийн дэмжлэгт босогчдын хүчнийг бут цохихоор оролдсоноос хойш тус улс урт хугацааны туршид дотооддоо хагаралдан, Барууны орнуудтай таарамжгүй харилцаатай болсон билээ. Тэгвэл Ливичүүд 40 гаруй жилийн дараа өнөөдөр анх удаа чөлөөт сонгууль явуулах гэж байна. Тэд 200 суудалтай ассемблейн гишүүдийг сонгох бөгөөд гишүүдийн гол ажил Засгийн газар болон Ерөнхий сайдыг сонгон томилох аж. Нэгэн сонгуулийн ажилтан хэлэхдээ “Бид сонгуулийн талаар ямар ч туршлагагүй иргэдтэйгээр сонгуулиа явуулах гэж байна” гэсэн байна. Сонгууль өнөөдөр явагдаж байгаа ба Мисрата болон Сирте хотын цагдаа нар гудамжуудаар эргүүл хийн, буугаар зэвсэглэж, холгүйхэн пулемёт суурилуулсан машинууд зогсч байгаа юм. Хэдий сонгуулийн явц алдаа мадагтай, иргэд нэр дэвшигчдийн талаар мэдээлэл хомс байгаа ч, энэ сонгуулийн дараа тус улсад цаашдын тогтвортой байдал бий болж, урд жилийн дайралт, тулаанаас болж сүйдсэн хотоо сэргээн засах болно гэж Ливичүүд итгэж байгаа юм. 200 суудлын төлөө нийт 3700 нэр дэвшигчид өрсөлдөж байгаагаас 585 нь эмэгтэйчүүд юм байна. Сонгуульд оролцох эрхтэй 3,3 сая иргэд байгаагаас 2,9 сая нь бүртгүүлжээ. Гол өрсөлдөгчид Муслим ахан дүүс, Ал-Ватан, Үндэсний хүчний эвсэл, Үндэсний фронт болон Үндэсний төв үзэлтэн намуудаас дэвшиж байгаа юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

balair.yuch medehgui baij bbuhel buten ard tumniig teneg gej doromjilj bolohgui
2012-07-08
yag unen bid ch gesen yalgaagui
2012-07-07
Ливийн тархиа угаалгасан тэнэгүүд нь төрөө эргүүлж маш том алдаа гаргасан. Одоо баялаг нь Ливичүүдэд биш барууныханд хүртээлтэй болж дээ.
2012-07-07
balair.yuch medehgui baij bbuhel buten ard tumniig teneg gej doromjilj bolohgui
yag unen bid ch gesen yalgaagui