Афганистан АНУ-ын шинэхэн холбоотон боллоо

img

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Кабулд айлчилж Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзлаа. Обамагийн Засгийн газар Афганистаныг АНУ-ын “НАТО-гийн бус гол холбоотон” хэмээн үздэгийг Төрийн нарийн бичгийн дарга энэ үеэр мэдэгджээ. АНУ 2014 он гэхэд тус улсад байрлаж буй цэргээ эргүүлэн татах ба үүнийхээ дараа хоёр орны цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Афганистаны удаан хугацааны тогтвортой байдалд дэмжлэг үзүүлнэ хэмээн тэрбээр нэмж мэдэгдэв. “Бид үүнийг Афганистаны ирээдүйд оруулж байгаа томоохон дэмжлэг гэж үзэж байгаа бөгөөд энэ жилийн сүүлээр  хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр Гадаад харилцааны сайд Расулын хамтаар АНУ-Афганистаны хоёр талын комиссыг хуралдуулахаар төлөвлөж байна” хэмээн Хиллари Клинтон энэ үеэр хэлсэн байна. Афганистан нь АНУ-ын НАТО-гийн бус гол холбоотноор зарлагдсан 15 дахь улс юм. Афганистаны хөрш Пакистан энэ статусыг 2004 онд авсан билээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haha taarchdee tailianchuudad darluulj baij uhseniih ñi holooton beeeee
2012-07-08
teneg lalruudiig tenger gesgeeh boltugai
2012-07-07