“Уул уурхайн асуудлаар эрэн сурвалжлах нь” сургалт зохион байгуулна

img

“Уул уурхайн асуудлаар эрэн сурвалжлах нь”  сэдвээр телевизийн эрэн сурвалжлах бүтээл бэлтгэх дадлага давамгайлсан анхны вакум сургалтыг  Монголын хэвлэлийн хүрээлэн, АНУ-ын “Интерньюс ” байгууллагатай хамтран зохион байгуулахаар болжээ. Энэхүү сургалт нь наймдугаар сарын 20-нд эхлэх бөгөөд 09.00-18.00 цагийн хооронд явагдах юм байна. Сургалтад оролцогчид 14 хоногийн турш уул уурхайн сэдвээр эрэн сурвалжлах арга барилд суралцангаа олон улсын түвшинд андар үнэлгээ авахуйц арван минутын нэвтрүүлэг бэлтгэх ажлыг  “Интерньюс ” байгууллагын туршлагатай багшийн удирдлага дор гүйцэтгэх аж. Үүнд нэвтрүүлэгийн сэдэв сонгох,  асуудлаа зөв тодорхойлох, эх сурвалжаа гүнзгийрүүлэн судлах, зохиол бичих тухай хичээл багтжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ