Улаанбаатарт 24 хэм дулаан байна

img

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгтйн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын саваар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ