Цэрэг татлага дуусгавар болно
Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 21-24-нд 09-18.00 цагийн хооронд дүүргүүдэд болж байгаа бөгөөд маргааш дуусгавар болно.
Цэрэг татлагыг Хан-Уул дүүргийн 52-р дунд сургууль, Сонгинохайрхан дүүргийн 83-р дунд сургууль, Чингэлтэй дүүргийн 24-р дунд сургууль, Сүхбаатар дүүргийн 31-р дунд сургууль, Баянгол дүүргийн “Сувилахуй” анагаах ухааны дээд сургууль дээр тус тус зохион байгуулж байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ