“Монголын сайхан орноор” үзэсгэлэн нээлтээ хийнэ

img

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярт зориулсан “Монголын сайхан орноор” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно. Үзэсгэлэнгийн нээлт Монголын Урчуудын Эвлэлийн  үзэсгэлэнгийн танхимд 11.00 цагт болох аж. Энэхүү уламжлалт үзэсгэлэнг жил болгон Ардын Хувьсгалын баярын өдөрт зориулан гаргадаг. Улс хувьсгалын ойг тэмдэглэх үндсэн хөтөлбөрт багтаж явдаг үзэсгэлэн юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ