Орост үер болж, олон хүн амь эрсджээ

img

Оросын өмнө зүгт Хар тэнгисийн орчим болсон үер болж, гудамж гүүрнүүд эвдрэн хэдэн мянган айл усанд автжээ. Ерөнхийлөгч Владимир Путин тус бүс рүү нисэн, хүмүүсийн эндэгдлээс сэргийлж болохоор өөр ямар арга хэмжээ авч болох байсныг шалгах даалгавар өгчээ. Аадар борооноос үүдэн усны түвшин 24 цагийн дотор 30 см-ээс дээш болсон нь сарын дунджаас тав дахин их байгааг Ус цаг уурын хүрээлэнгээс нь мэдэгдсэн байна. Маш их хэмжээний хүчтэй үер Кримск хотыг бямба гаригийн өглөө чиглэн ирсэн бөгөөд оршин суугчид үүнийг ойролцоох уулан дээрх ус хадгалах сангаас бууж ирсэн ус гэж үзэж байсан юм. Харин орон нутгийн албаныхан үүнийг няцааж, энэ нь боломжгүй зүйл хэмээж байжээ. Гэхдээ улсын шалгалтын комисс ням гаригт олж мэдсэнээр ус хадгалах савнаас ус хальж гарах нь гарсан боловч үерийн шалтгаан болоогүй, мөн далан эвдрээгүй гэнэ. Харин хүчтэй, гэнэтийн ширүүн бороо үерийн шалтгаан болжээ. Краснодар хотын орчим таван мянга гаруй айл үерт өртсөн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр иргэдэд усанд автсан эд зүйлсээ аврах ажил оногдсон юм. Ням гаригт Дотоод хэргийн сайдын мэдэгдсэнээр 171 цогцос олдсон бөгөөд 159 нь Кримскын ойролцоо, мөн 10 цогцос Геленджик хотод олдсоноос тав нь трансформатор усанд унаснаас болж цахилгаан гүйдэлд цохиулж нас баржээ. Нас барагсдын ихэнх нь аюулаас зугтах чадваргүй хөгшин хүмүүс байсан аж. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ddd:
Oros gej neg dampuu uls bna. Sununu gejj unen bh. Erh barigchdyhan buruugaas bolj iim olon hun uhsen bna.
2012-07-09