
Сирийн ерөнхийлөгч Башар Ассад германы телевиз “ARD”-д ярилцлага өгсөн байна.
Тэрээр АНУ болон Саудын Араб, Катар, Турк улсуудыг террористуудад тусламж үзүүлж байна хэмээн буруутгасан юм.
Саудын Араб, Катар улсууд террористуудыг зэвсгээр хангаж байгаа бол, Турк арын албанд нь туслаж байгаа гэлээ. Сирид гэмгүй иргэд хохирч буй явдалд АНУ ямар нэг байдлаар буруутай юу хэмээн асуухад Ассад “Мэдээж, АНУ террористуудад ямар нэг байдлаар тусалж байгаа тохиолдолд тэд хамтрагчид гэсэн үг” хэмээн хариулсан юм.
Мөн тэрээр Сирийн ард иргэдийн олонхи нь өөрийг нь дэмжиж байгаад итгэдгээ хэлсэн юм. “АНУ миний эсрэг байгаа. Барууны орнууд өөр бас хэд хэдэн улсууд, хүчнүүд ч миний эсрэг байгаа. Тиймээс хэрвээ ард түмэн минь миний эсрэг байсан бол би яаж энэ байр сууриндаа байгаад байж чадах билээ?” гэлээ.
Хэрвээ үймээн дэгдээгчид зэвсгээ буулгана гэвэл Засгийн газар хэлэлцээр хийх үү хэмээхэд Ассад : “Тэгнэ. Бид аль хэдийнэ энэ арга хэмжээг авч, тэдэнд өршөөл үзүүлье гэсэн. Тэдний зарим нь ямар ч асуудалгүйгээр энгийнээр амьдарч байгаа” гэсэн юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ