
НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар ирэх дөрвөн жилд нийслэлийн парламентийг Д.Баттулга удирдахаар болж байна. Тэрээр өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан билээ.
НИТХ-ын анхдугаар хуралдаанаар хурлын даргыг төдийгүй хурлын тэргүүлэгчдийг сонгох учиртай. Төлөөлөгчдөөс Э.Бат-Үүл, Д. Амарбаясгалан, С.Очирбат, Ц.Одонтунгалаг нар НИТХ-ын тэргүүлэгчид сонгох асуудлаар үг хэллээ.
НИТХ-ыг жилд хоёр удаа хуралддаг байх биш байнгын ажиллагаатай байлгах саналыг тэд хэлэв. Өнөөдөр мөрдөгдөж буй эрх зүйн байдлын тухай хуулиар байнга ажиллах боломжгүй тул нийслэлийн аж амьдралыг сар бүр хэлэлцдэг тэргүүлэгчдээ сонгохоор боллоо. НИТХ 11 тэргүүлэгчтэй байдаг. Энэ удаагийн нийслэлийн парламентад олонхи болсон АН-ын бүлэг болон МАН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, ИЗНН-ын төлөөлөгчид тэргүүлэгчдээ сонгохоор нэг цагийн завсарлага авлаа.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ