Баярын өдрүүдэд дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарь
Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 07 -р сарын 09, 10 -нд 08.00 -24.00 цагт ажиллаж, 07- р сарын 11, 12 -нд амарч, 07- р сарын 13 - с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. "Номин холдинг" ХХК -ны сүлжээ дэлгүүрүүд 07 -р сарын 10 -нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 07 -р сарын 11 -нд Хорооллын "Номин их дэлгүүр" амарна. 07 -р сарын 11, 12 -нд "Улсын их дэлгүүр", "УИД" -ийн Сувинер, бэлэг дурсгалын тасаг, "Номин их дэлгүүр", "Номин хайпермаркет, супермаркет", "Номин агуулах худалдаа" 11.00 -20.00 цаг хүртэл ажиллаж, 07 -р сарын 13 -нд 10.00 -21.00 цаг хүртэл ажиллана. 07 -р сарын 11 -13 -ныг дуустал "Номин стандарт" амарна. "Номин холдинг" ХХК -ны бүх салбарууд 07 -р сарын 14 -с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. "Боса" сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.00 -23.00 цагийн хооронд ажиллана. Сонгинохангай ХХК -ны "Миний дэлгүүр" сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.30 -22.00 цагийн хооронд ажиллаж, Баянзүрх дүүргийн "Миний Хайпермаркет", Чингэлтэй дүүргийн "Зунжин" супермаркет өдөр бүр 08.00 -24.00 цагт ажиллана. "Скай" их дэлгүүр 07 -р сарын 10, 11, 12, 13 -нд 10.00 -21.00 цаг, "Скай" хайпермаркет 09.30 - 20.30 хүртэл ажиллана. 07 -р сарын 14 -16 -ыг дуустал амраад, 07 -р сарын 17 - с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. "Нарантуул" худалдааны төв 07 - р сарын 10 -нд ердийн цагийн хувиараар 10.00 - 19.00 цагт ажиллаж , 07 - р сарын 11 -ээс эхлэн 07 -р сарын 17 -нийг дуустал амарна. 07 - р сарын 18 - с эхлэн ердийн цагийн хувиарийн дагуу ажиллана. "Хар хорин" худалдааны төв 07 -р сарын 10 -нд ердийн цагийн хувиараар 10.00 -19.00 цагт ажиллаж, 07 -р сарын 11 -16 -ыг хүртэл амраад, 07 -р сарын 16 -с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. "Барс" худалдааны төв 07 -р сарын 10 -нд өглөө 07.00 -20.00 цаг хүртэл ажиллаж, 07 -р сарын 11, 12, 13 -нд амраад, 07 -р сарын 14 -с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. "Хүчит шонхор" худалдааны төв 07 -р сарын 10 -нд 06.00 -18.00 цаг хүртэл ажиллаж, 07 -р сарын 11 -14 -ийг дуустал амраад, 07 -р сарын 15 - с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. "Да хүрээ трейд" техникийн зах 07 -р сарын 10 -нд 09.00 -15.00 цаг хүртэл ажиллаж, 07 -р сарын 11, 12, 13, 14, 15 -нд амраад, 07- р сарын 16 -с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07 -р сарын 10 -нд 10.00 - 20.00 цагт ажиллаж, 07 -р сарын 11, 12, 13 -нд амраад, 07 -р сарын 14 - с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ