НИТХ-ын тэргүүлэгчдийг сонголоо

img

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар тэргүүлэгчдийг сонгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Намууд өөрсдийн гишүүдээс нэр дэвшүүлж тэргүүлэгчдийг тодрууллаа. НИТХ-ын тэргүүлэгчээр Ардчилсан намаас Л.Нарантуяа, Л.Наранбаатар, Д.Бадарсан, Б.Түвшин,Л.Сайнтөгс,  П.Батчимэг,  Ц.Энхцэнгэл,  Д.Баттулга. Монгол Ардын намаас Г.Мөнхбаяр, Д.Ганболд  С.Амарсайхан нар тус тус сонгогдлоо. Мөн НИТХ-д суудал авсан улс төрийн гурван нам тус тусын бүлгээ байгуулав. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МАН энэ удаа ялагдлаа. Тэд Монгол Ардын Намын нэрийг бүдүүлгээр “шүүх”-тэй хүч хавсран өмчлөгчдөөс нь булаан авсан юм. 1999 оны 3 сарын 1 ний өдөр тухайн үеийн МАХН МАН-тай нэгдсэн тухайгаа орон даяар зарлан тунхагласан юм.МАХН-ын томчууд хөөрхий МАН-ын хэдэн нөхдийг нэг их тоож үзэлгүй “золиос- болгон гудамжинд нь орхисон юм. Түүх түүхээрээ л үлддэг жамтай. Харин энэ удаа ШИНЭ МАН-ын эзэд сонгуульд ялагдал хүлээлээ. Хүний юмыг үнэгүй авсан хойно арга ч үгүй биз дээ. Харин энэ удаагийн АН-э ялалтыг авчирсан “ЭЗЭН” нь Н.Алтанхуяг биш Э.Бат-Үүл гэх хүмүүс олон байна. Учир нь олон жилийн өмнө буюу 1999 онд Эрхэм гишүүн Э.Бат-Үүл тухайн үеийн Монгол Ардын Намын Е.Н.Б.Д-аар ажиллаж байсан МоАХ-ны “ядуу” хочит Энхээ гэгч партизандаа МАХН-тай яаж ийгээд нэгд ! гэсэн үүрэг өгч байжээ. Энэ нь Э.Бат-Үүлийн алсын хараатай улс төрч болохыг нотолсон алхам байжээ. Хүчирхэг МАХН-г задлан бутлах үүнээс өөр мэргэн ухаан байгаагүй аж. Хэрвээ Бат-Үүлийн энэ холч хараа АН-д дутсан бол энэ сонгуулийн үр дүн МАХН МАН буюу арай өөр байх байлаа. Иймд Э.Бат-Үүл мандтугай ! л гэе дээ.
2012-07-09