Нанотехнологиор цэвэршүүлсэн усыг ахуйн хэрэгцээнд хэрэглэнэ

img

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас хоногт 160.000-200.000 шоометр бохир ус бүрэн бус цэвэрлэгдэн гарч, уг бохир ус Туул гол руу цутгасаар олон жилийн нүүр үзэж байна. Харин одоо усны эрдэмтдийн эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнд "нанотехнологи" нэвтрүүлэн өнгөрсөн тавдугаар сараас Туул гол руу цутгаж байгаа бохир усыг бүрэн цэвэршүүлэх зорилгоор туршилт явуулж, бохир усыг дахин сайтар цэвэршүүлэн одоо урсаж байгаа Туул голын усны чанартай ойролцоо хэмжээнд цэвэршүүлсэн таатай үр дүн гарчээ. Жилд Туул гол руу Төв цэвэрлэх байгууламжаас дутуу цэвэрлэгдсэн асар их бохирдолтой ус урсан орж, байгаль экологийн хямрал үүсгэж, усны нөөцийг бохирдуулсаар байсан асуудал шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэгдэж байна. Ингэснээр жилд 73 сая шоометр бохир ус Туул гол руу цутгахаа больж мөн ийм хэмжээний цэвэр усаар Туул голыг сэлбэх боломж бүрдэж байгаа аж. Мөн энэ нанотехнологиор цэвэршүүлсэн усыг нийслэл хотын ахуйн хэрэгцээ буюу үйлдвэрүүдийн технологийн хэрэгцээнд, хотын ногоон байгууламж, гудамж талбайг услах, тоосжилтыг дарах, машин угаах, барилгын шавар зуурах, Дулааны цахилгаан станцуудын технологийн хэрэгцээнд ашиглах гэх мэтээр олон зүйлд ашиглах бодит нөхцөл бүрдүүлсэн нь ШУТИС-ийн доктор, профессор Д.Басандоржийн эрдэм шинжилгээний ажлын үр дүн болжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шинэ юм магтах гэж хуучин юмаа муулах хэрэггүй байхаа. гайгүй л цэвэрлэж байгаа ш дээ төв цэвэрлэх байгууламж. арьс ширний үйлдвэрүүд химийн бохирдолтой ус нийлүүлснээс болж доголдож байгаа ш дээ
2012-07-09