
УИХ-д суудалтай бусад нам, эвсэлтэйгээ эвсэж Засгийн газраа байгуулахаас өөр сонголтгүй болоод байсан Ардчилсан Нам сонгуулийн дүн гарснаас хойшхи улстөрийн хүрээнийхэн, олон нийтийн дунд таамаглал дагуулсан хүлээлт үүсгээд байсан.
Тэгвэл Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар дөнгөж сая мэдээлэл хийж МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэлтэй хамтарч Засгийн газраа байгуулах хувилбарыг сонгож улмаар наадмын дараа намынхаа Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаараа шийдэхээр болсон тухайгаа зарлалаа.
ҮЗХ-ны хурлаар энэ хувилбар дэмжигдвэл "АН"-"МАХН-МҮАН" гэсэн тодотгол бүхий эвслийн Засгийн газар байгуулагдах нь.
Харин Ардын намын хувьд Засгийн газарт оролцолгүйгээр ирэх дөрвөн жилд томоохон сөрөг хүчин болох юм.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ