
“Азийн хүүхдүүд” спортын 5-р их наадмын мэдээ: Монголын тамирчид самбо бөхийн төрөлд нэг алт, нэг мөнгө, 4 хүрэл медаль хүртэв. Тэмүжин спорт сургалтын төвийн тамирчин Ц.Хулан эмэгтэйчүүдийн 56 кг-ийн жинд алтан медаль, эмэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд Тэмүжин спорт сургалтын төвийн тамирчин Б.Баасанжаргал, эрэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд барилдсан СХД-ийн тамирчин Д.Ёндонжамц нар хүрэл медаль эмэгтэйчүүдийн 42 кг-ийн жинд Тэмүжин спортын сургалтын төвийн бөх Б.Отгонцэцэг мөнгөн медаль, 48 кг-д мөн энэ сургалтын төвийн тамирчин Б.Мөнхжаргал, эрэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Тэмжүжин спорт сургалтын төвийн тамирчин З.Түшигтөр нар хүрэл медаль хүртсэн билээ. Харин чөлөөт бөхийн тамирчид өнөөдрийн байдлаар хоёр алт, нэг мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна. Эхний өдөр буюу 7-р сарын 07-ны өдөр охидын 48, хөвгүүдийн 42, 54 кг-ийн жингий барилдаан болсон. Тэмүжин спорт сургалтын төвийн тамирчин З.Занабазар 54 кг-ийн жинд эзэн орны тамирчныг ялснаар алтан медаль хүртлээ. Түүний дасгалжуулагчаар Ц.Гантөгс ажилладаг. Мөн хөвгүүдийн 42 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин н.Цогтбадрах хүрэл медаль хүртэв. Түүний багш “Алдар” спорт хорооны дасгалжуулагч ОУХМ Ц.Хосбаяр юм. Мөн охидын 48 кг-ийн жинд эмэгтэй тамирчдынхаа салхийг хагалж барилдаан хийсэн н.Отгонжаргал хүрэл медаль хүртлээ. Өчигдө кг-д эрэгтэйчүүдийн 58 кгд Орхон аймгийн Ирээдүй одод сургуулийн тамирчин Б.Эрдэнэ-Очир мөнгө, 35 кг-д Биеийн тамир спортын дунд сургуулийн тамирчин М.Даваабанди хүрэл, өнөөдөр эмэгтэйчүүдийн 44 кг-д Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолборын тамирчин Б.Дөлгөөн алтан медаль хүртлээ. Түүний анхны багш нь Д.Мөнхбаяр юм. Өнөөдөр эндэхийн цагаар 16 цагт аваргын төлөө эрэгтэйчүүдийн 50 кг-д Тэмүжин спортын сургалтын төвийн тамирчин Х.Хишигбат Азербайжаны тамирчинтай барилдана. Мөн хүрлийн төлөө эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Орхон аймгийн Ирээдүй Одод клубын тамирчин Х.Болортуяа ОХУ-ын Москвагийн тамирчинтай барилдна. Ингээд Монголын тамирчид одоогийн байдлаар 15 медальтайгаар “Азийн хүүхдүүд” спортын 5-р их наадмыг үргэлжлүүлж байна. Даам, шатар, волейбол, ширээний теннис, бокс, хөнгөн атлетикийн тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Маргааш байт харваа, усанд сэлэлт, нөгөөдөр жудо бөхийн тэмцээн эхэлнэ. Ивээн тэтгэгчээр компьютерийн “Онлайн төв” ажиллаж байна.
Сурвалжлагч А.Алтанчимэг
Зураглаач Д.Ласран нар Саха улсын Якутск хотоос мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ