
Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар Азийн хөгжлийн банк, БСШУЯ-аас хэрэгжүүлж буй “Хөдөөгийн нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх JFPR 9138” төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 17, 21, 28 дугаар хороодод шинэ гэр цэцэрлэгүүдийг байгуулсан байна. Энэхүү цэцэрлэгүүд нь өнгөрсөн сарын сүүлчээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн аж. Хороо тус бүрт хоёр гэр барьж, тохижуулсан бөгөөд нэг гэрийг нь гал тогоо болгон, нөгөө гэрт нь хүүхдүүдээ хүлээн авч байгаа гэнэ. Одоогоор гэр цэцэрлэг бүрт сургуулийн өмнөх насны 25 хүүхэд хичээллэж байгаа юм байна. Түүнчлэн сургууль цэцэрлэгүүд амарсан учраас тухайн дүүргийн харьяа цэцэрлэгийн багш, тогооч ажиллаж байгаа юм байна. Мөн манаач, үйлчлэгчээр ажилгүй иргэдийг хамруулан ажиллуулж байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ