Афганистан 16 тэрбум ам.долларын тусламж авна

img

Афганистан улсад 70 орчим орон нийт 16 тэрбум ам.долларын тусламж үзүүлж байгаа бөгөөд энэ уулзалт өчигдөр ням гаригт Токио хотод болжээ. Афганы ерөнхийлөгч Хамид Карзай өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тусламж үзүүлэхээр болсон 70 орчим орон болон, байгууллагуудад талархлаа илэрхийллээ. “Өчигдөр болсон арга хэмжээ бидэнд Афганистан хүчтэй институт, эдийн засагтай хүчирхэг улс болж, сайхан амьдрах эрмэлзэлд олон улсын хамтын нийгэмлэг дэмжлэг үзүүлсээр байх болно гэдгийг санууллаа” хэмээн Карзай хэлсэн юм. Уг мөнгийг 2015 хүртэл олгох бөгөөд зарцуулалтыг байнга танилцуулж байх учраас авлигачдын гараар орохгүй, дэмий зарцуулахгүй гэнэ. Энэ мөнгө шилжилтийн үед бий болох эрэлт болон Афганистаны баян хоосны ялгааг арилгахад хангалттай хэмээн Дэлхийн банкнаас үзэж байгаа юм. Харин тусламжийн хариуд Афганистан дотоодын засаглалаа сайжруулж, авилгатайгаа тэмцэх ёстой юм. Гэхдээ авилгатай тэмцэхэд олон улсын хамтын нийгэмлэгийн үүрэг ч давхар байгааг Карзай хэллээ. Дараагийн уулзалт 2014 онд Их Британид болох аж. Энэ уулзалтын үеэр тусламжийн мөнгөний зарцуулалт зөв явагдаж байгааг шалгах юм. Афганистан нь дэлхийн хамгийн ядуу 10 орны нэг бөгөөд 2002 оноос хойш ойролцоогоор 60 тэрбум ам.доллар авсан байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

click:
энэ нэг лаларын улс сохорсон биш завшив гээч л болох юмаа. даанч муу нохойн гэдсэнд шар тос тогтохгүй гээч л болох байхдаа.
2012-07-09