“Зуун жилийн ганцаардал”-ын зохиолч зөнөглөх өвчтэй болжээ

img

Уран зохиол шимтэн уншигчид, тэр дундаа “Зуун жилийн ганцаардал” номын шүтэн бишрэгчдэд таагүй мэдээ дуулгахад зохиолч Габриель Гарсиа Маркес хөгшин хүмүүст тохиолддог деменци буюу зөнөглөн тэнэгрэх өвчтэй болжээ. Тиймээс цаашид уран бүтээлээ үргэлжлүүлж чадахгүй болсныг түүний дүү хэлсэн юм. “Түүний биеийн байдал сайн боловч деменцитэй болоод удаж байна. Тэр хөгжилтэй, баяр баясгалантай, урам зоригтой хэвээрээ боловч ой санамж нь муудаж байгаа. Заримдаа би түүнийг алдаж байгаа юм шиг санагдаж, уйлдаг”хэмээн дүү нь хэлжээ. Өдгөө 85 настай Габриель Гарсиа Маркес өөрийн намтар гурван боть ном бичихээр төлөвлөж байснаас нэгийг нь дуусгасан байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ