
Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатарт өнөөдөр “Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцсыг Японы “Аsics” фирмийн Ази номхон далайн салбарын захирал Хироши Морияма хүлээлгэн өглөө.
Уг хувцас 13 төрлийн иж бүрдлээс бүрдэж байгаа юм. Уг ажиллагааны үеэр МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин БТСГ-ын дарга Ч.Наранбаатарт “Лондон-2012” зуны олимпийн наадмын урилга гардуулан өглөө. Мөн ноён Хироши Мориямаг БТСГ-ын “Алтан Од” тэмдгээр шагнав.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ