
Хятадын Жэньжоу хотын нэгэн жолооч хэт их согтсоноос болж замын хажууд гэнэтийн зогсолт хийн, тэр дороо нам унтжээ. Бөх нойрссоноос болж жолооны хүрд, дугаараа хулгайд алдсанаа ч мэдээгүй байна.
Орон нутгийн эргүүлийн ажилчид түүнийг олж, машиныг нь шалгахаар сэрээжээ. Гэхдээ согтуу жолооч тэр үед ч болж буй үйл явцыг ойлгох чадваргүй байсан байна. Тэрээр эргүүлийнхэнд эргээд унтахыг хүсч байна гэжээ.
Эргүүлийн ажилчид согтуу залууг байрандаа авчирахад тэрээр дахиад ч 4 цаг унтсан байна. Харин өглөө нь сэрээд болсон явдлыг мэдээд цочирдсон байна.
Гэхдээ эргүүлийнхэн замын цагдаад мэдэгдэхгүй байхаар шийдэж, энэ явдлаас "сургамж ав" гээд өнгөрүүлжээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ