Огцруулах үндэслэл, халаа сэтгээтэй халуухан улстөр

img

Ерөнхий сайдыг огцруулах санал хуулийн үндэслэлтэй гэж үзлээ Ерөнхий сайдад шаардлага өгсөн 20 гишүүний тэмцэл өнгөрөгч долоо  хоногт нэлээд хүчээ авч Засгийн газрыг огцруулах хэмжээний асуудал босно гэж таамаглаж байв. Хэд хоногийн өмнөөс ч энэ тухай мэдээлэл цацагдаж Төрийн ордноор бор шувуу өрөөнөөс өрөө хэсэн тэнүүчлэх болсон. Засгийн газрын зүгээс урьдчилсан арга хэмжээ авч хуралдаанаараа цаг үеийн тулгамдсан олон асуудлыг шийдэж ажиллаж байгаа гэдгээ харуулж байв. Гэвч пүрэв гаригийн хуралдаан урьд хожид байгаагүйгээр сонирхолтой болсон юм. Ерөнхий сайдыг огцруулах саналаа өргөн барих гэсэн гишүүд спикертэй уулзах хүсэлтэй тавьсан ч  хуралдаантай учир боломжгүй гэв. Дэд дарга Г.Батхүүд өргөн барихаар цаг гаруй хүлээсэн ч уулзаж чадаагүй. Санал өргөн барихын төлөө УИХ-ын дарга, дэд дарга нарыг цаг гаруй хүлээсэн тохиолдол байхгүй хэмээн бухимдсан Н.Батбаяр гишүүн чуулганы хуралдааны дундуур Д.Дэмбэрэл даргад өргөн барив. Өмнө нь байгаагүй энэ тохиолдол хууль ёсных уу, санал хэлэлцэх үү гэсэн асуултыг хариултгүй үлдээсэн. Маргааш нь УИХ-ын дарга УИХ-ын гишүүдийн тавьсан саналыг хуулийн дагуу байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг үүрэг болгосон. Тэгэхээр энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хуралдаанаар хэлэлцэж эхлэх нь. Есдүгээр сарын 7-нд 20 гишүүн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байсан бол огцруулах саналд ердөө 9 гишүүн гарын үсэг зурсан байна. 11 гишүүн нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах нь зөв ч гэлээ Засгийн газрын огцруулах хэмжээнийх биш гэж үзсэн бололтой. Шүүгчдийг мөрдөн шалгах хэлтэс шалгуулах болж байна Ногоон намын  намуухан задрал хэтдээ улстөржиж дуутай шуугиантай үргэлжлэв. Өмнө нь болсон их хурлаар нийт гишүүдийн 90 хувь Иргэний зориг намтай нэгдэхийг хүлээн зөвшөөрч хамтарсан хурлаа хийн нэгдэж буйгаа албан ёсоор зарласан. Тухайн үед гишүүдийн 10 хувь эсэргүүцэж байсан. Гэтэл Улсын дээд шүүх тэр 10 хувийн гишүүдэд Ногоон нам нэрийг өмчлөх эрхийг өглөө. Нэргүй тамгатай үлдсэн дарга асан УИХ-ын гишүүн Д.Энхбат болон бусад гишүүд улстөржсөн энэ шийдвэр хууль бус. Улстөрийн тавцанд гуравдагч хүчин гарч гар ирэн эрх барьж буй хоёр намд шавар хаачих гээд байгаа. Бусад намуудын хувьд ч парламентад оногдож байгаа цөөн суудлыг энэ нам хуваагаад хүртчих гээд байхыг үгүйгэхгүй. Энэ мэтийн олон хүчин зүйлээс болж ИЗНН-ыг Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Гэтэл Ногоон намын тамга тэмдэг ч үгүй хэсэг бүлэг хүнд Ногоон гэдэг нэрийг эзэмшүүлэх болж байгаа нь илтэд хууль зөрчсөн хэрэг. Ямар тамга тэмдэг, хууль ёсны баримт бичгийг үндэслэн бүртгэж байгааг ойлгохгүй байна. ИЗНН-ын удаа гаргаж өгсөн бичиг баримтад алдаа их байсан бол Ногоон намын нэрийг барьсан хүмүүсч алдаа байхгүй гэж үзсэн нь эргэлзэхэд хүргэсэн. Тиймээс энэ шийдвэрийг гаргасан шүүгчдийг Прокурорын дэргэдэх мөрдөн шалгах хэлтэст өргөдөл гарган шалгуулахаар болж байна. Мэдлэг, туршлага дутсан үндэслэлээр цөмийн энергийн салбарынхан халагдав Хөл толгойгоо алдсан, нийттийн хамарсан шуугиан дэгдээд байхад хангалттай хариулт өгч няцааж чадаагүй цөмийн энергийн салбарынханд хатуу хариуцлага тооцлоо гэсэн мэдээлэл өнгөрөгч долоо хоногийн нэг дуулиан байв. Мөн энэ салбарын дарга нарыг том толгойтой хэмээн ихэд шүүмжилсэн. Энэ халаа сэлгээнд Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатын нэр байсан ч эзгүй байгаа шалтгаанаар хойшлуулсан гэх. Ингээд Цөмийн энергийн газрын орлогч дарга Ц.Дамдинсүрэн, “МонАтом” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Р.Бадамдамдин нарт хариуцлага тооцохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Цөмийн энергийн газар 2006 онд байгуулагдсанаас хойш тодорхой ажил эхлүүлсэн боловч хэрэгжилт нь удаашралтай, Цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлого, зорилтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь дээрх байгууллагуудын удирдлагатай холбоотой гэж үзэн ийм арга хэмжээ авахаар болсон байна. Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат нь БНСУ-д удаан хугацаагаар эмчлүүлж байгаа энэ үед орлогч дарга нь хуулийн дагуу бүрэн орлож ажиллах үүрэгтэй. Энэ дагуу Ц.Дамдинсүрэн нь Засгийн газрын хуралдаанд гурван ч удаа асуудал оруулж ирсэн ч хангалттай хариулт өгч чадахгүй, ажлаа мэдэхгүй байгаад  гишүүд шүүмжлэлтэй хандав. Мөн Цөмийн энергийн газар, “МонАтом” төрийн өмчит үйлдвэрийн газар хоорондын уялдаа холбоо муу, удирдлагууд нь асуудалд өөр өөр байр сууринаас ханддаг нь энэ салбарын ажил урагшаа явахгүй байгаагийн нэг шалтгаан гэж гишүүд үзлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Xuuli heregjuulne ,shudraga turtei bolno geed baican elbegdorj haana baina . Eh orniig ni hudaldaj ahah alhnaa hiig baigaa neg huviin kampaniin curtalchilgaanii reklam bolj baigaa hun her zereg hun be gedeg ni oilgogdoh bolloo. Buruud ug duugarch chaddaggui iim huneer yahch ym bileedee !!!
2011-11-03
Монголчууд хөрөнгө босгоод Оюутолгой байтугайг ашиглах бүрэн болом бий. Даанч ийм боломжийг төр засаг бидэнд олгохгүй байна. Хөрөнгө босгох маш амархан. УИХ, МАНАН-гийн Засгийн Газрын нэр хүнд бүрмөсөн уналаа. Нэг талаараа энэ нь АРД ТҮМЭНД ТАРАА ТАНИУЛААД сайн хэрэг
2011-10-25
ñ¿õáààòàðûí áàòáîëä õàëàãäñàí÷ Îþóòîëãîé òºëººí óäèðäàõ çºâëºëä îðîîä ñóóõ áîëíî. òèòåì òýíä áàéíà, êàíàä ýë÷èí áàéñàí õ¿í áàéíà. åðºíõèéëºã÷èéí çºâëºõ õàð õ¿í áàéíà. Îäîî Àëòàé ãðóïïýýñ õ¿í àëãà. Ãî¸ ÌÀÍÀÍ
2011-10-25
ОЮУ ТОЛГОЙН ЗЭСИЙГ БИД ӨӨРСДӨӨ АШИГЛАЖ ЧАДНАА ЭРДЭНЭТИЙНХЭН НИЙТ АЖИЛЧДЫН 30 ХУВИЙГ БҮРДҮҮЛЭЭД АЖИЛЛАХАД ОЮУ ТОЛГОЙГ БИД АШИГЛАЖ ЧАДНА ШҮҮ ЯМАР Ч ХҮНДРЭЛ ГАРАХГҮЙ
2011-10-24
МОНГОЛОО МАНАЖ ХАМГААЛЧ ЧАДАХГҮЙ ХАРИН Ч МОНГОЛЧУУДЫН ЭСРЭГ БАЙГАА БАЙР СУУРЬТАЙ БАТБОЛДЫГ ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ АЛЬ БОЛОХ ХУРДАН ОГЦРУУЛБАЛ МОНГОЛЧУУДАД ӨЛЗИЙТӨЙ
2011-10-24