Маргааш төв талбайд Монгол цэргийн жагсаал болно
Маргааш буюу долоодугаар сарын 10-ны өдөр Жанжин Сүхбаатарын талбайд Монгол цэргийн сүрт жагсаал болох гэж байна.
Төрийн далбааны өдөрт зориулсан уг жагсаалд 2000 гаруй цэргийн алба хаагч оролцох ажээ.
Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн оролцох бөгөөд жагсаал 10:00 цагт эхэлнэ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ