Олон улсын чуулга уулзалт хаалтаа хийлээ

img

Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын чуулга уулзалт өчигдөр Гадаад харилцааны яаманд эхэлсэн. Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Киргизийн Ерөнхийлөгч асан Роза Отунбаева,  Ардчиллын Төлөөх Үндэсний Нийгэмлэгийн дарга Хүндэт ноён Ричард А.Гепхард нар үг хэлсэн. Ардчилсан нийгэм дэх эмэгтэйчүүдийн манлайллын ач холбогдлын талаарх ойлголтыг төлөвшүүлэх, Монголын эмэгтэй удирдагчидтай сайн туршлагаа хуваалцахад оршиж байгаа уг чуулга уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон ирж, хурлын үйл ажиллагаанд  оролцож, илтгэл тавьсан. Уг чуулганыг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ