Тохироо, томилгоо

img

Нар хур тэгширсэн сайхан зунаар монголчууд бид ирэх дөрвөн жилийнхээ “томилгоо”-г хийчихлээ. Дэнж хотойтол наадахаар бэлдэж буй энэ өдрүүдэд улсын наадмын түрүү бөх хэний хэн бэ, түмний эх хэний уяаных вэ хэмээн яриа холбох чимээтэй зэрэгцэн төрийн ордныг тойрсон томилгоо ид яригдаж эхэллээ. Монголчууд маань парламентаа өмнөхөөсөө илт дээрдсэн овоо гайгүй жин бантай, салхи савиртай болгож сонгосон ч аль нэг намаас Засгийн газар тодрох нигуур байсангүй . Дөрвөн жилийнхээ “томилгоо”-г арай ахиухан авчихсан Ардчилсан намыг аль нам хүчинтэй эвсэж Засгийн газраа байгуулахыг хэвлэлийнхэн маань овоо хэд хоног таамаглаж бичлээ. Эцэст нь олны яриа ортой болж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, генсек Д.Эрдэнэбат нарын өнөөдрийн мэдэгдлээр МАХН-МҮАН-ын нөхдүүд эвслийн Засгийн газрын тулгыг тулалцаж, галыг асаалцахаар болсон тухай бараг л зарлаж орхив. Наадмын дараа ҮЗХ-ны хурлаараа хэлэлцэж шийдээд, хэн хэн сайд болж, хэдэн сайдын суудлыг цаад хэддээ өгөх тохироогоо олон нийтэд дэлгэх гэнэ. Ийнхүү бид наадмын дараахь тохироо, томилгооны таамгаа өнөөдрөөс бататгаж эхэллээ. Нийслэлд анх удаагаа үнэмлэхүй ялалт байгуулсан Ардчилсан намынхан Нийслэлийн Ардчилсан намынхаа даргаар баатрыгаа нэг дуугаар томиллоо. Үүнтэй зэрэгцэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ч ялалт байгуулагсад хүчтэй байгаагаа харуулж “Ерөнхийлөгчийн Тамгын газрын” хэмээн тодотгогдож явсан Д.Баттулгыг хурлынхаа даргаар сонгох нь тэр. Хурлын даргаа, тэргүүлэгчдээ сонгосон нийслэлийнхэн удахгүй Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг даргаа томилно. Тэр хүний нэр ч сонгуулийн маргаашнаас тодорсон гэхэд хилсдэхгүй. “АН нийслэлд ялвал би хотын дарга болно” хэмээн Үүл баатар сонгуулийн өмнөөс ч ярьж явсан сурагтай тул энэ “томилгоо” өөрчлөгдөхгүй нь наадмын маргааш намар гэдэгтэй л адил агаар нэгэн. МАН-ын сонгуульд тааруухан оролцсон үр дагаврыг эр хүн шиг нуруундаа үүрээд У.Хүрэлсүх намын генсекийн албаа өглөө. Ингээд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр намын нөхөд нь хуралдаж Л.Оюун-Эрдэнэ хэмээгчийг томилжээ. Л.Оюун-Эрдэнэ нь У.Хүрэлсүхийн араасаа татаж явдаг нэгэн гэх. Хоёул нэг нутгийнх, 2010 онд У.Хүрэлсүх МАСЗХ-ны даргын суудлаа түүнд өгөөд дээшээ дэвшиж байсан бол энэ удаад ч мөн У.Хүрэлсүх нь Л.Оюун-Эрдэнэдээ ямар нэг тохироогоор суудлаа өгчихлөө хэмээх яриа Тусгаар тогтнолын ордноор “гүйлдэнэ”. Ийнхүү сонгуулийн үр дүнгээс шалтгаалсан тохироо, томилгоо хийгдэж эхэллээ. Наадмын дараа эвслийн шинэ засгийн газрын “бялуу”-г хэн хэн хүртэж, хэн нь гомдохыг удахгүй харах нь. Улмаар  Монгол төрийн томилгоо дамжсан томилгоонууд ч зэрэгцэн урсах болно. Засаг захиргааны хамгийн баг нэгждээ ч "томилгоо" хүрнэ. Н.Өрнө  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

purvee:
haiguuliin oromin ajiliig chanarin ondor tuvshind hiij guitsetgene:99002063
2012-08-17
purevee:
haiguuliin ormiin ajilig naidvartai sain chanariin ondor tuvshind hiij guitsetgene tel: 99002063
2012-08-17
zar:
ta nar bolildoo
2012-08-17
Enhbold o chi jahan judagtai l bgarai:
namaa yaluulsan darga naraa unagaaj uursdu ulairch bga nuhduud jaahan judagtai baimaar yum. Hugiin horchin zan gargahaa boli o Ichij amidar l da
2012-07-11
Huslen:
ireh 4 jild ch olon udaa zasgin gazar ni soligdoj, erkh barisan humuus ni gart orson bumbug shig sain togloh bailgui, ih l zudreh bh daa ard tumen
2012-07-10