
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэлээд суудал авсан хэдий ч жагсаалтын эхэнд байсан Н.Энхбаяр нар орох боломжгүй болоод байсан.Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугар, өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг Сонгуулийн ерөнхий хорооноос нэрийг нь дэвшүүлэхгүй татсан билээ. Тиймээс тэд Үндсэн хуулийн Цэцэд хандсан юм. Цэц бага суудлын хуралдаанаар Н.Энхбаяр, С.Нарангэрэл, Э.Батшугар нарын гомдлыг өнөөдөр хэлэлцсэн.
Хуралдаанаар “Сонгуулийн ерөнхий хороо тэднийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь учир битүүлэг байна. Нэмэлт материалуудыг цуглуулсаны үндсэн дээр хэлэлцэх нь зүйтэй байна” гэж үзээд хугацаагүйгээр хойшлуулжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ