ОХУ-ын өмнө зүгт Хар тэнгисийн орчим болсон үерийн улмаас олон тооны хүн амиа алдаж Краснодарын хязгаарт өнөөдөр гашуудал зарлаж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийлсэн байна.
Эмгэнэлд “Эрхэм хүндэт Владимир Владимирович, 2012 оны долдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө ОХУ-ын Краснодар хязгаарт их хэмжээний үер болсны улмаас олон хүний амь нас үрэгдсэн тухай эмгэнэлт мэдээ биднийг цочирдууллаа. Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд, амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд, ойр дотныхонд болон оросын нийт ард түмэнд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлье” гэжээ.
Д.Цэцэг