Хунтайж нар далай дээр
Өчигдөр болсон Уимблдоны тэмцээнээс ирсэн урилгад хунтайж Уиллиам “төлөвлөсөн ажилтай” гэсэн шалтгаанаар татгалзсан байжээ. Гэхдээ түүний юу төлөвлөсөн нь тодорхой боллоо. Дүү Харригийн хамт давалгаагаар гулгахаар төлөвлөсөн байсан юмсанж. Теннисний хорхойтон эхнэрээ үндэсний тэмцээнд явуулаад, хунтайж Уиллиам дүү болон хэсэг найз нарын хамтаар далайн эрэгт цагийг зугаатай өнгөрөөсөн байна. Харин Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлетон энэ өдрийг мөн өөрийн дүү Пиппатай тэмцээн үзэж өнгөрөөжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ