Наадамд барилдах бөхчүүдийн бүртгэл эхэллээ
Монгол Улсын үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн улсын баяр наадамд хууль дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны хүчит 512 бөх барилдах билээ. Наадмын хүчит бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийг өнөөдөр, маргааш хоёр Монгол бөхийн өргөөнөө бүртгэх юм. Бөхчүүд хоёр хувь цээж зураг, цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх ёстой юм байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ