Монгол Консерватив намыг бүртгэхээс татгалзав

img

Монгол Консерватив намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Н.Дашдаваа нарын өргөдлийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцжээ. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хуулийн 9 дугаар зүйлийн 9.3.5, 9.3.9, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6, 16.1.7-д заасан заалтын шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр Монгол Консерватив намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. Тодруулбал,"намын гүйцэтгэх байгууллага байнга оршин байгаа хууль ёсны хаяг", "намын хөрөнгийн мэдээ","хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллагаас шалгуулж баталгаажуулах" ,"улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт бүрдүүлэх зэрэг заалтыг биелүүлээгүй байжээ Тухайн нам нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлага хангасан баримтуудыг ирүүлсэн тохиолдолд намаа бүртгүүлэхээр дахин шүүхэд хандах боломжтой аж. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Боль доо:
Монголд заавал шинэ зөв юмыг эхнээс нь дарах гэж оролддогоо болих хэрэгтэй.
2012-07-10