Авлигын эсрэг хуулийг шинэчлэх ажлын хэсэг хуралдана

img

Байнгын хорооноос байгуулсан долоон ажлын хэсэг хуралдана. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, хуулиудын нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг  14.00 цагт хуралдах бол  Төсвийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаантай. Мөн  өнгөрөгч пүрэв гаригт чуулганаар хэлэлцэж эхэлсэн Газрын тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааныг зарлажээ. Түүнчлэн Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг /Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн/ хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдана.          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ