Автозамын боомтуудыг наадмаар хаана
Монгол Улсын Засгийн газар ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу улсын чанартай албан ёсны томоохон баяр ёслолын үеэр харилцан хилээ хаадаг.
Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлж байгаагаар энэ сарын 11, 12-нд манай улс ОХУ, БНХАУ-тай хиллэдэг боомтуудаа хаах аж. Гэхдээ зөвхөн автозамын шалган нэвтрүүлэх 18 боомтыг энэ өдрүүдэд хаана. Харин төмөр зам, агаарын шугамын боомтуудыг хаахгүй юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ