Египтийн цэргийн хүчин Ерөнхийлөгч Мурсид сануулга өгөв

img

Өнгөрсөн сард Египтийн цэргийнхэн засгийн эрхийг гартаа аван парламентаа тараагаад байсан билээ. Харин Ерөнхийлөгч Мохаммед Мурси чуулганыг дахин цуглуулах зарлиг гаргасан юм. Энэ шийдвэрийг цэргийн хүчнийхэн цуцлахыг шаардсан. Зарим хөндлөнгийн ажиглагчид үүнийг ерөнхийлөгчид өгч байгаа анхааруулга, бас сорилт гэж үзэж байна. Парламентын чуулганыг өнөөдөр орон нутгийн цагаар 10 цагт эхлэхээр зарласан бөгөөд хурал эхлэхээс өмнө олон нийт Тахрирын талбайд цугласан байлаа. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ