Өнөөдөр УДЭТ-т “Тэнгэрийн хүү” ганцхан удаа тоглоно
Түүхэн жүжгийн уралдаанд шалгарсан УДЭТ-ын бүтээл “Гэгээн Муза” наадмын шилдгийн шилдэг гранпри шагналт “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан дахин тайзнаа амилах гэж байна.Уг түүхэн жүжиг нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд үзэгчдын хүсэлтээр дахин ганцхан өнөөдөр тайзнаа амилна. “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийн найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, ассисент найруулагчаар Соёлын тэрүүний ажилтан Ч.Түвшин,Т.Түмэн-Өлзий, компьютер графикаар Т.Аянга, гэрлийн найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Ц.Эрдэнэбат, нар ажиллажээ. Жүжгийн гол дүрд Модун Шаньюй хаанд жүжигчин Г.Эрдэнбилэг, Түмэн Шаньюйд Б.Жаргалсайхан, Түмэн Шанюйны их хатанд Н.Сувд, бага хатанд У.Уранчимэг, Арваадай хунтайжид С.Ариунбямба, Лүүсүү ванд П.Цэрэндагва нарын авъяаслаг жүжигчид болон УДЭТ-ын зулуу уран бүтээлчид оролцон тоглосон байна. Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ