Манай улсын тэргүүлдэг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн IV хуралдаан эхэллээ.

img

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн IV хуралдаан эхэллээ Удирдах зөвлөлийн 25 гишүүн орны 17 орны төлөөлөгч оролцож байгаа энэхүү хуралд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Польшийн Гадаад хэргийн дэд сайд, АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын өндөр албаны хүмүүс байгаа юм. Мөн удирдах зөвлөлийн хуралдаанд Киргизийн Ерөнхийлөгч асан Роза Отунбаева, Эстонийн Гадаад хэргийн сайд Урмас Паэт, НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссарын орлогч Кьюн- ва Канг нар тусгай зочноор оролцож байна. Удирдах зөвлөлийн хурлаар зохион байгуулалтын чанартай олон асуудал хэлэлцэхээс хамгийн чухал шийдвэр бол ирэх жил Улаанбаатар хотноо болох Сайд нарын бага хуралд бэлтгэх төлөвлөгөөг хэлэлцэн тохирох ажээ. Мөн АОХН-ийн анхны Ерөнхий нарийн бичгийн дарга Элчин сайд Мариа Лайснерыг албан ёсоор үүрэгт ажлаа хүлээн авах, АОХН-ийн Нийгэмлэгийн байнгын нарийн бичгийн дарга нарын газрыг олон улсын байгууллагын статустай болгон хүлээн авагч орны гэрээ байгуулах зэрэг үйл явдал болно. Хүлээн авагч орны гэрээнд манай талаас АОХН-ийн орнуудыг төлөөлж Гадаад харилцааны сайд Н.Занданшатар, Польшийн талаас Гадаад хэргийн дэд сайд Эржи Помиановски нар гарын үсэг зурах юм. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ