Санкт-Петербургийн зуны халуунд өвлийн спорт

img

Хэдий зуны аагим халуун улирал эхэлсэн ч Оросын Санкт-Петербург хотноо 200 орчим хүн “өвлийн” спортод оролцохоор ням гаригт цуглажээ. Энэ нь цанын тэмцээн юм. Оролцогчид нийт долоон бүлэгт хуваагдаж, захиалгаар хийлгэсэн жолоотой сноубордоор гулгасан байна. Оролцогчдын дунд 2010 онд Канадын Ванкувер хотноо зохиогдсон Өвлийн олимпийн хүрэл медальт Ирина Хазова байлаа. Тэрээр “Энэ нь Өвлийн олимпоос ч зугаатай юм. Илүү алжаал тайлах, сонирхолтой, нээлттэй спорт байна” хэмээн дүгнэсэн юм. Энэхүү зуны цанын тэмцээн нь ес дэх удаагаа явагдаж байгаа бөгөөд залуу хүмүүст илүү сурталчилах зорилготойг зохион байгуулагчид хэлж байв. Ц.Мишээл          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ