Монгол ёсолгоогоор нээлтээ эхлүүлнэ
Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жил,ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам эхэллээ. Энэ жилийн баяр наадмын нэгэн онцлог нь наадамчин олон маань монголоороо ёслож, сүлд хийморь, буян хишгээ даллах гэж байна.
Гадаадын зочид гийчид монголчууд өөрсдийн гэсэн өвөрмөц,бэлгэдэл бүхий ёсолгоотой гэдгээ харуулах юм. Энэхүү санаачилгыг наадамчин олон талархан дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмыг нээж үг хэлсний дараа наадамчин олон ёслолоор нээлтээ эхлүүлэх аж.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ