Өнөөдрийн дотор шилжилт хөдөлгөөнөө хийлгээрэй

img

Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, ашиглах боломжгүй болгосон, хүчинтэй хугацаа дууссаны улмаас бүртгэлийн байгууллагаас иргэний үнэмлэхийн лавлагаа авсан иргэдийн иргэний цахим үнэмлэхийг УИХ, НИТХ-ын сонгуулийн өмнө хэвлэж иргэдэд олгосон. Бусад иргэдийн цахим үнэмлэхийг маргаашнаас хэвлэж эхлэнэ. Иймд Монгол Улсын Их Хурал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөн хоёр сарын хугацаанд түр зогссоноос үүдэн шилжилт хөдөлгөөнөө хийлгэж амжаагүй иргэд өнөөдрийн дотор шилжилт хөдөлгөөнөө хийлгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас сануулж байна. Монгол Улсын Засгийн газраас иргэний цахим үнэмлэхийг иргэнд эхний удаа үнэ, төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн бөгөөд цаашид цахим үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн, шилжилт хөдөлгөөн хийгдэж хаягийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд иргэд тодорхой хэмжээний төлбөртэйгээр шинэ үнэмлэх авах юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ