Викториа Бекхэм өөрийн урласан даашинзтайгаа
Викториа Бекхэм өөрийн зохиосон даашинзаа хамгийн түрүүнд өөрөө өмсдөгөөрөө зартай бөгөөд энэ удаа ч түүнийгээ давтлаа. Тэрээр өчигдөр орой болсон нэгэн үдэшлэгт өөрийн 2012 оны Хавар Зуны коллекцынхоо улбар шар өнгөтэй даашинзыг өмссөн байна. Яг энэ даашинзыг дуучин Женнифер Лопез, загвар өмсөгч Абби Кроуч зэрэг одууд сонгож байсан юм. Викториа мөн энэ даашинзныхаа кремэн өнгөтэйг тав дугаар сард нэгэн арга хэмжээнд өмсөж байсан билээ. Энэхүү даашинз ойролцоогоор 2500 ам.долларын үнэтэй бөгөөд онлайн худалдаагаар их борлуулагддаг байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ