
Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалан барианд орлоо. 320 гаруй алтан туурт наадмын дэвжээнд тоосоо өргөснөөс
1. Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Гордоогийн Доржпүрэвийн зээрд
2. Төв аймгийн Лүн сумын харьяат Монгол Улсын Манлай Уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн уяж хурдлуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат "Эрдэнэт" УБҮ-ийн Жаргалсайханы хээр
3.Төв аймгийн Баянцагаан сумын харьяат ХХ зууны их хүлэгч Данзаннямын Даваахүүгийн хүү Баянбатын хонгор
4. Завхан аймгийн Яруу сумын харьяат "Тавантолгой транс" Дашзэвэгийн Дагвадоржийн зээрд.
5. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Нямлхагвын хээр. Дундговь аймгийн Луус сумын харьят аймгийн алдарт уяач Чулуунбаатарын Алтансүх уясан. Хэд хоногийн өмнө Өмнөговь аймгийн бүсэд түрүүлсэн хурдан буянууд айргийн тавд тус тус хурдалжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ